Бразилд анти-рекорд тогтоожээ

 Коронавирусийн халдварласан тохиолдлын тоогоор Бразил улс дэлхийд хоёрдугаарт орж байгаа билээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад 82.493 тохиолдол илэрч, нийт 12,130.019 болжээ. Харин "3.251 хүн нас барсан нь манайд COVID-19 илэрснээс хойших хамгийн олон хүн хорвоог орхисон тохиолдол боллоо" гэж уг улсын ЭМЯ-наас мэдээлсэн аж. Бразил цар тахлын улмаас 298.676 хүн нас бараад байгаа бол 10,601.658 хүн эдгэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ