Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал сунгалаа

Монгол Улсын Засгийн газар 2021 оны гуравдугаар сарын 25 -ны Пүрэв гарагт ээлжит бусаар хуралдаж, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэг сар сунгахаар шийдвэлэлээ.
Тус хурлаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй шуурхай хариу арга хэмжээний талаар танилцуулсан байна.
Коронавируст халдварын салбар дундын 22 дахь шатны эрсдэлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагын төлөөлөл 25 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 22 -ны өдөр хийсэн бөгөөд эрсдэлийн түвшин “МАШ ӨНДӨР” гэсэн дүгнэлт гарчээ.
Мөн Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулж хугацааг нэг сараар сунгав. Ингэснээр 2021 оны 5 дугаар сарын 1-н хүртэл хилийн 14 боомтоор ачаа тээврийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж, зорчих хөдөлгөөнийг хорьсон хэвээр байна.
Зөвхөн УОК-ын зөвшөөрлөөр зорчигчийг хил нэвтрүүлнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ