"Хатуу хөл хорио тогтоохоос өөр гарцгүй нөхцөл байдал үүслээ"

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.26/ эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд банкууд 3 хувийн хүүтэй зээл олгож байгаа асуудлаар банкуудад ажилласан.

Энэ үеэрээ тэрбээр “Хатуу хөл хорио тогтоохгүй гэж хичээж байгаа ч халдварын тоо буурахгүй байгаа учраас хатуу хөл хорио тогтоох Эрүүл мэндийн яамны саналыг дагахаас өөр арга гарцгүй нөхцөл байдал үүслээ” гэдгийг тодотгосон юм.

Сануулахад, ЭМЯ-ын өнөөдрийн мэдээллээр шинээр бүртгэгдсэн халдварын тоо 437 болж нэмэгдсэн гэдгийг мэдээлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ