Дахин хөл хорио тогтоовол 152 мянган аж ахуйн нэгж дампуурна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дахин хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүссэнийг өнөөдөр /2021.03.26/ мэдээлсэн.

Харин Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-аас  хөл хорио тогтоовол 152 мянган аж ахуйн нэгж эрсдэл орно  хэмээн үзэж байна. Тус газраас Сovid-19 халдварын нөхцөл байдалтай холбогдуулан аж ахуй нэгжүүдтэй өнөөдөр уулзах үеэр хөл хорионд орохгүйн тулд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, хариуцлагатай байхыг уриалжээ.

МҮХАҮТ-ийн гаргасан судалгаагаар өнгөрсөн 2020 онд хөл хорионы улмаас 27 мянган аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсч, ажилгүй болсон иргэдийн тоо 60 мянга давжээ.

Түүнчлэн хэд хоногийн өмнө Сангийн сайд Б.Жавхлан : Гамшгаас хамгаалах дэглэмийн зэрэглэлийг бууруулж, хөл хориог цуцлан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлснээр өнгөрсөн 50 хоногийн хугацаанд эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байгаа.

Гуравдугаар сарын эхний 15 хоногт НӨАТ төлөгчөөр 570 гаруй аж ахуй нэгж шинээр бүртгүүлсэн нь өмнөх жилүүдийн мөн үеэс хоёр дахин өссөн нь эдийн засаг дахь хүлээлт эерэг байгаагийн илрэл.

Гуравдугаар сарын 3-ны өдрөөс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хоёр их наядын зээлийг гаргаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 173 зээлдэгчид нийт 130.3 тэрбум төгрөг, 1,177 иргэнд ипотекийн зээл олгожээ.

Гадаад өрийн менежментийг сайжруулснаар Монгол Улсын зээлжих зэрэглэл -B3 төлөв тогтворгүй байсан бол -B3 төлөв тогтвортой болж зэрэглэл ахьсан.  Эдийн засгийн хамгийн өндөр идэвхжлийн энэ үед дахин хөл хорио тогтоовол одоо хүрээд буй энэ өсөлт 70-80 хүртэл хувиар буурч, эдийн засагт хүнд цохилт болно" хэмээн мэдэгдэж байсан билээ .

СЭТГЭГДЭЛ БИЧИХ