Тавдугаар сараас тусгай үүргийн нислэгийг зогсоож хуваарьт нислэг рүү шилжүүлнэ

Тусгаарлалтын хоногийг бууруулж, нислэгийн тоог нэмэгдүүлж гадаадын агаарын тээврийн нислэгийг шат дараатай сэргээж байна. Ингэснээр яаралтай нутаг буцах хүсэлтэй бүх иргэнээ тавдугаар сарын 1 гэхэд эх орондоо ирүүлнэ. Түүнчлэн Улсын онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу МИАТ компани нислэгийн тийзийн үнээ гуравдугаар сарын 1-ээс эхлэн 15 хувь болгон бууруулсан.
Цаашид Монгол Улсын хилийг тавдугаар сарын 1-ээс эхлэн шат дараатай нээх тул тавдугаар сараас тусгай үүргийн нислэгийг зогсоож тогтмол хуваарьт нислэг рүү шилжүүлнэ.
Дөрөвдүгээр сард зарласан тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд тийзээ шууд худалдаж авна. Хилийн чанадад байгаа монгол иргэдэд туслах сангаас 2020 онд 432 иргэнд 360.9 сая төгрөг, 2021 оны эхний гурван сарын байдлаар нийт 46 иргэний нислэгийн тийз болон тусгаарлах байрны зардалд нийтдээ 97 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ