Т.Ням-Очир:Улирлын амралтын хугацаанд анги танхимуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ

     БШУЯ-ны бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир сурагчдын улирлын амралтын талаар мэдээллийг өглөө.   Т.Ням-Очир: "Танхимын сургалт орон нутагт 2021.03.01-ний өдөр эхэлсэн. Хичээл эхлээд 4 долоо хоногт болоод улирлын амралттай залгах болсон. 
    Гэтэл сурагчдын хоцрогдол их байсан учир аймгуудаас хүсэлт гаргаж 2 дугаар улирлын амралтыг цуцалж өгөхийг хүссэн юм. Тиймээс 7 хоногийн өмнө БШУ-ны сайд шийдвэр гаргасан. 
    Шийдвэр гаргаснаас хойш өнөөдрийг хүртэлх 7 хоногийн хугацаанд ковид-19 цар тахлын тархалт газар авч 10 гаруй аймагт тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дахин шийдвэр гаргаж улирлын амралтыг даваа гарагаас эхлүүлэхээр боллоо.  
   Улирлын амралт үргэлжлэх 7 хоногийн хугацаанд сургууль, анги танхимуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Энэ төсвийг баталж, аймаг сумдын сургууль, цэцэрлэгт ариутгалын бодис хүргэж байна." гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ