Шороон шуурга секундэд 18-20 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна

Цаг уурын байгууллагын мэдээллээр өнөөдөр Сэлэнг аймгийн өмнөд хэсэг, Төв аймгийн нутгаар цасаар шуурна.
Мөн Өмнөговь аймгийн зүүн, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутгаар шороон шуурга секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх төлөвтэй байгааг ОБЕГ-аас мэдээлэв.
Иймд:
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
-Цас орох нутгуудаар хальтиргаа гулгаа үүсч болзошгүйг анхааран тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 2-4 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 2-4 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 2-4 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 29 хувь, агаарын даралт 848 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ