Худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ сахиж ажиллахыг уриалж байна

ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭЭ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ САХИЖ АЖИЛЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА
Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа томоохон хүнсний зах худалдааны 50 гаруй төв, 100 гаруй сүлжээ дэлгүүр, хүнсний гол нэрийн импортын үйл ажиллагаа эрхэлж байгаа 30 орчим аж ахуйн нэгж байна.
Иргэдийн хамгийн олноор үйлчлүүлдэг Нарантуул, Баялаг ундраа, Дүнжингарав зэрэг томоохон худалдааны төвүүдэд өнөөдөр ажиллалаа.
Ковидын нөхцөл байдал хүндэрч, өдрөөс өдөрт цар тахлын халдвар нэмэгдсээр байгаа энэ үед Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссыг төлөөлөн “Хөл хорио тогтоохгүй байж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад худалдааны салбарынхан болон худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ сахиж болзошгүй эрсдэлээс хамтдаа урьдчилан сэргийлэх”-ийг уриаллаа.
ЗАДГАЙ ТАЛБАЙН ХУДАЛДАА ЭРХЭЛДЭГ 4700 ОРЧИМ ИРГЭНИЙГ БҮРЭН ВАКЦИНЖУУЛНА
Нарантуул олон улсын төвд 8000 орчим түрээслэгчид худалдаа, үйлчилгээ эрхлэн иргэдэд үйлчилж байгаагаас задгай талбайд худалдаа эрхлэгч 4700 орчим иргэн вакцинжуулалтанд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн.
Задгай талбайн худалдаа эрхлэгчдийг хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа гэж үзэн вакцинжуулах хүсэлтийг холбогдох газруудад уламжилж, нэн даруй буюу 3 дугаар сарын 30-ны өдөр бүрэн вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлүүллээ.
Цаашид бусад худалдааны зах төвүүдэд ч өөрийн биеэр очиж иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ сахин эрүүл мэндээ хамгаалж хамтдаа хичээхийг уриалнаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ