Ц.Цогтбаатар хоёр "Их дуулга"-д дараалан түрүүлэв

Гүржийн нийслэл Тбилисид болж буй "Их дуулга"-ын эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар аваргаллаа. 25 настай тэрбээр "D" хэсгийг тэргүүлэн, эхлээд хийлж, Португалийн Ж.Фернандог 3 минут 50 секундэд цэвэр, Италийн Ж.Эспоситог 5 минутад гурван торгуулиар цэвэр, хэсгийн аваргын төлөө Гүржийн А.Мамиашвилиг 3 минут 20 секундэд гурван торгуулиар цэвэр, хагас шигшээд Косовогийн А.Гжаковаг 7 минут 34 секундэд вазаригаар, алтан медалийн төлөө Пан Америкийн алт, мөнгө, хүрэл медальт, Канадын А.Маргелидоныг үндсэн цагт вазаригаар ялжээ.
Ийнхүү тэр, Ташкент болон Тбилисийн "Их дуулга"-д дараалан түрүүлээд байна. Хүрэл медалийн олимпын алт, хүрэл медальт, Гүржийн Л.Шавдатуашвили, А.Мамиашвили нар хүртэв.
Багийн дүнгээр хоёр алт, нэг хүрэлтэй манайхан хошуучилж, Гүрж, Канад, Узбекистан, Итали удаалж байна.
Ш.Төр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ