Автомашины "аз"-ын дугаарын орлогыг хүүхдийн төлөө санд төвлөрүүлжээ

Зам тээврийн хөгжлийн сайдын А/222 дугаар тушаалаар батлагдсан "Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын дагуу азын дугаар олголтыг цэгцлэх зорилгоор цахим дуудлага худалдааг зохион байгуулдаг болсон. Өөрөөр хэлбэл, авто маншины азын дугаарыг цахимаар дуудлага худалдаанд оруулж борлуулдаг болсон.  Түүнчлэн төвлөрсөн орлогыг Хүүхдийн төлөө санд байршуулахаар шийлвэрлээд буй билээ.  Улмаар энэ сарын 22-26-ны хооронд явуулсан дуудлага худалдаагаар 278 дугаар зарж, 563.400.000 төгрөг цугларсан байна. Энэхүү мөнгийг хүүхдийн төлөө тусгай санд төвлөрүүлжээ.  Өмнө нь автомашины азын дугаарыг бусдад давуу байдал үүсгэн борлуулдаг тохиолдол их байсан бөгөөд хэн нэгэн албан тушаалтны халаасанд ордог мөнгө өдгөө улсын төсөвт төвлөрдөг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ