Шуурхай зохицуулалтыг ажлын хэсэг баар, кафенуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ

Хяналт шалгалтаар “Баянзүрх Силвэргүүд” ХХК-ийн “Russia Irish pub” баар нь рестораны, Сонгинохайрхан дүүргийн “Эрчимт болор” ХХК-ийн “Болор баар” нь караоке баарны, “Төгөлдөр 1130” ХХК-ийн “Содон лоунж” баар нь рестораны тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байсныг түр хугацаагаар зогсоож, Сонгинохайрхан дүүргийн “Дунбэгмаыл” ХХК-ийн “Кимбаб Чонгуг” кафенд улсын байцаагчийн 2 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, Сонгинохайрхан дүүргийн “Степпланет” ХХК-ийн “Учрал кафе”, “Хөх чоно гурав” ХХК-ийн “Хөх чоно баар”, “Урам бадрах” ХХК-ийн “Урам кафе”, “Авто ойл” ХХК-ийн “Люкс ойл баар”, “Төгөлдөр 1130” ХХК-ийн “Содон лоунж баар”, Баянзүрх дүүргийн “Интеркюзин” ХХК-ийн “Hard rock” баар, "Интерекс дизайн" ХХК-ийн "Limani lounge" ресторанууд Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлагыг мөрдүүлээгүй тул холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ