Гуравдугаар сарын 26-28-нд зам тээврийн ослын улмаас 12 иргэн гэмтэж, хоёр хүний амь нас хохирчээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст гуравдугаар сарын 26-28-нд нийт 705 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүний 553 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь нас хохирчээ.
Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр –5
- Онхолдох хэлбэрээр -4
- Мөргөлдөх хэлбэрээр-3 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
- 2021 оны гуравдугаар сарын 28-ны 02:00 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Толгойтын замд суудлын автомашин онхолдож, зорчигчийн амь нас хохирсон.
- 2021 оны гуравдугаар сарын 28-ны 09:00 цаг орчимд Төв аймаг Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэрт асфальтан замд суудлын автомашин онхолдож, жолоочийн амь нас хохирсон.
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 179 зөрчил илрүүлсний 148 нийслэлд, 31 орон нутагт тус тус бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Эдгээр өдөрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож осол гаргасны улмаас долоон хүний эрүүл мэндэд хохирол учруулжээ.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
СЭТГЭГДЭЛ БИЧИХ