2021 оны 4 сарын 03-ны өдрөөс 4 сарын 18-ны өдөр хүртэл гамшгийн байдлын зэргийн УЛААН түвшинд шилжинэ

Халдварын тархалт 500 давсан учраас Улсын онцгой комисс хуралдаж хатуу хөл хорио тогтоох эсэх, тогтоохоор болбол хэзээнээс тогтоох тухай хэлэлцжээ. УОК-ын гишүүд дөрөвдүгээр сарын 3-18-нд хатуу хөл хорио тогтоох ёстой гэдэгт санал нэгджээ. Харин 17.00 цагаас хуралдахаар төлөвлөөд байсан Засгийн газар хурлаа цуцаллаа. Учир нь, Засгийн газрын ээлжит хуралдаанаас өмнө буюу ирэх лхагва гариг хүртэл холбогдох тооцоо судалгаагаа нарийвчилж боловсруулах юм байна. Ийнхүү саналаа илүү тодорхой, үндэслэлтэй болгож байж Засгийн газраар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ