Г.Сарангэрэл дахин хар тамхины хэрэгт холбогджээ

Өмнө нь хар тамхины хэрэгт холбогдож байсан Г.Сарангэрэл гуравдугаар сарын 21-нд олон улсын шуудангаар мөс гэх мансууруулах бодис авах гэж байгаад цагдаа нарт баригджээ. Уг хэргийг Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын Хар тамхитай тэмцэх газар шалгаж байгаа аж.
Тэрбээр өмнө нь буюу 2014 оны гуравдугаар сарын 2-нд Сүхбаатар дүүргийн нэгэн зочид буудлын гадаа нэр бүхий гурван хүний хамт машин дотроо хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан юм.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд хар тамхитай холбоотой хэрэг 30 орчим хувиар нэмэгдсэн гэсэн мэдээллийг албаныхан өгч байсан.
Тэгвэл ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар нь 2019 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус нийлүүлэлт, тээвэрлэлт, борлуулалттай холбоотой үйл ажиллагаанаас нийт 99.313 грамм мансууруулах бодисыг илрүүлэн хурааж байжээ. Энэ нь 2017 оныхоос 4.3, 2018 онтой харьцуулахад гурав дахин өссөн тоон үзүүүлэлт юм. Мөн 2019 онд урд өмнө Монгол Улсад бүртгэгдэж байгаагүй хоёр төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ