Хөл хорио тогтоох УОК-ын саналыг лхагва гарагт хэлэлцэнэ

Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.03.29/ хуралдаж хөл хорио тогтоох ЭМЯ-ны саналыг дэмжлээ.

Коронавируст халдварын цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас халдварын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөний саналаа танилцуулж хэлэлцүүлэв. Уг саналд 2021 оны 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэл өдрүүдэд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдлийн УЛААН түвшинд шилжих тухай тусгажээ. УОК-оос тус саналыг дэмжиж,  Монгол Улсын Засгийн газарт танилцуулахаар болов.

УОК-ын саналыг лхагва гарагийн /2021.03.31/ Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ