Өмнөговь, Төв, Дархан-Уул, Говь-Алтай, Орхон, Дорноговь аймагт коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэллээ

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын явцын талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон Өмнөговь, Дархан-Уул, Говь-Алтай, Орхон, Дорноговь, Төв аймагт эхний ээлжийн вакцинжуулалт эхлээд байна.
Өчигдөр 20:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 290,108 хүн коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэжээ.
Вакцинжуулалтын ажил хэвийн үргэлжилж байна" гэсэн юм.
"Өнөөдрийн байдлаар 1,776 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна"
Үргэлжлүүлэн "Өвчлөлийн тохиолдол ихсэхийн хэрээр хүнд болон маш хүнд хүний тоо ч нэмэгдэх эрсдэл бий болж байна. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн салбар тодорхой зохицуулалт хийж байна.
Өнөөдрийн байдлаар 1,776 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Эдгээрээс 83 хувийнх нь биеийн байдал хөнгөн байгаа бол 11 хүний биеийн байдал маш хүнд байна.
-Одоо хийгдэж байгаа вакцин хэр удаан халдвараас хамгаалах вэ. Хэрвээ зургаан сар хүртэл хугацаанд дархлаа тогтоох бол ирэх өвөл иргэдээ дахин короавирусийн эсрэг вакцинд хамруулна гэсэн үг үү?
Г.Болдмаа: -ДЭМБ-ын 100 гаруй орон коронавирусийн халдвар болон вакцин, мутацид орсон хувилбар зэргийг судалж байгаа. Одоо хийлгэж буй вакцинууд 6-8 сарын хугацаанд халдвараас хамгаална гэх судалгааны үр дүн бий.
Гэхдээ COVID-19 нь шинээр гарч ирсэн цар тахал тул ДЭМБ-ын зөвлөмжүүд байнга өөрчлөгдөж буй. Тиймээс магадгүй ирэх аравдугаар сараас судалгааны үр дүн өөрчлөгдөх боломжтой.
Ялангуяа 60-аас дээш насны халдвар авсан иргэдийн биеийн байдал хүндрэх эрсдэл их тул халдвар авахгүй байх тал дээр илүү анхаарах шаардлагатай. Үүний тулд ахмад настантай нэг гэрт амьдардаг иргэд халдвар хамгааллын дэглэмээ маш сайн мөрдөх ёстой" гэдгийг онцлов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ