Вакцины 2 дахь тунг оршин суугаа газраар хийнэ

Улсын хэмжээнд өчигдөр 20.00 цагийн байдлаар "COVID-19"-ийн халдварын эсрэг вакцинжуулалтад нийт 290.108 хүнийг хамруулаад байна.
Нийслэлээс гадна аймаг, орон нутагт эхний ээлжийн вакцинжуулалтыг Өмнөговь, Төв, Дархан-Уул, Орхон, Говь-Алтайд аймагт эхлүүлээд байгаа талаар ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа, "Вакцины дараагийн татан авалтууд ирэх сараас хийгдэнэ. Тодруулбал, БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн нийт 900 мянган тун, ОХУ-ын "Спутник" вакцин нэг сая тунг 4 дүгээр сард багтаж авна. Мөн вакцины давтан тунгууд 4 дүгээр сарын 2-ноос эхэлнэ" гэдгийг мэдээллээ.
Вакцинд хамрагдсан хүний тоо 290.108 болов
"Хатуу хөл хорио тогтоосон үед иргэд вакцины 2 дахь тунгаа хэрхэн яаж хийлгэх вэ?" гэсэн асуултад тэрээр, "Вакцины эхний тунг хийлгэсэн иргэдийн мэдээлэл бүгд байгаа учир энэ талаар иргэдийн гар утасны дугаарт тодорхой мэдээлэл бүхий мессеж очно. Хаана, хэзээ хийх талаар мэдээлж, аль болох оршин суугаа газарт ойр 2 дахь тунг хийлгэхээр зохицуулж ажиллана. Өрхийн эмнэлгээс мэдээлэх байдлаар зохицуулна" гэв. Иргэдийг аль болох чирэгдэлгүйгээр 2 дахь тунг хийх ажлыг зохион байгуулна гэдгийг ЭМЯ-наас мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ