Хятадын Эрээн боомт Монголын талаас тээврийн хэрэгсэл орохыг хориглов

Монгол Улс  урд хөршөөс хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр авдаг.  Тэгвэл Монголд Covid-19 халдварын тохиолдол өдөрт хэдэн зуугаар нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хятад улс болгоомжилж эхэлжээ.

Тодруулбал, Хятадын Эрээн боомт нь гуравдугаар сарын 21-ний өдрөөс хоосон тээврийн хэрэгсэл, гуравдугаар сарын 25-ны өдрөөс ачаатай тээврийн  хэрэгсэл нэвтрүүлэхгүй байхаар хориг тавив. Өнөөдрийн байдлаар албан ёсны тайлбар болон монгол талаас хэзээнээс тээврийн хэрэгсэл оруулж эхлэх талаар мэдээлэл өгөөгүй байна.

Ямартай ч  дээрх асуудлыг  Засгийн газар өнөөдрийн /2021.03.31/  хуралдаанаар  хэлэлцэх төлөвтэй байна. Хэрэв энэ  асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол  барааны үнэ өсөх эрсдэлийг дагуулах юм. Эхнээсээ импортоор хүнс оруулж ирдэг компаниуд нийлүүлэлтэд тасалдал үүсэх магадлалтайг сануулаад эхэлжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ