Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 4-р сарын 9-нөөс зогсооно

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналт хураалт 2021 оны 6 дугаар сарын 9-нд орон даяар явагдах тогтоолыг УИХ-аас баталсан.  Тэгвэл хуулийн дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг улсын хэмжээнд 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн зогсоохоор болж байна. 
Санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс шилжилт хөдөлгөөнийг эхлүүлдэг хуультай юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ