Та бид, таны миний засаг төр хөл хорионд үнэхээр бэлэн гэжүү ?

Олон тооны цагаан хувцастангууд орц хаалгаар гүйлдэж олон арван мянган хүнийг нумруулан байж “хамар” бүрийг хачирхан шинжих нь сүртэй.
Удахгүй вакцинжуулна гэж улс даяар зарлачихаад яг яваад очихоор зөвхөн Ерөнхийлөгчид дэвших наснаас дээшхи насны хүмүүсийг вакцинд хамруулна гээд хулхидчихна.
Дүүргийн дарга нь Эрүүл Мэндийн сайдруугаа, Эрүүл Мэндийн сайд нь бүр дээшээгээ зааж байх тэр хооронд хороон даргыг солих хоржоонтой гэмээр улс төр яваад өнгөрч байх жишээтэй.
Ингэж шуурхай ажиллаад байхад л халдварын тоо өдөрт 500 гарч “ноён корона” аль хэдийнэ 10 аймагт аялаад оччихсон байх юм.
Улсын онцгой комисс болон Засгийн газраас халдварын тархалтыг 14 хоног ажиглаад буурахгүй бол 4-р сарын 5-наас 18 ныг хүртэл хатуу хөл хорио тогтоохоо мэдэгдсэн бөгөөд нөхцөл байдал хүндэрвэл энэ хугацааг хүлээхгүйгээр хатуу хөл хорио тогтоохоо илэрхийлээд байгаа. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар бизнес эрхлэгчидтэй уулзахдаа "Цаашид 500 гараад эхэлбэл улаан түвшин рүү шилжиж, хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүй байдалд хүрнэ" гэж мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ УОК-оос хөл хорио тавих санал гаргасан. Өмнөх хөл хорионы үе “Нэг хаалга-нэг шинжилгээ” хөтөлбөрийг зохион байгуулснаар бид эдийн засгаа нээх боломж бүрдсэн. Хэрэв энэ удаад хөл хорио тогтооно гэж үзвэл бид дөрөвдүгээр сардаа багтаж нэг сая иргэнээ вакцинжуулах зорилт тавьж байж үр дүнтэй болно” гэжээ.
Хөл хорионы үеэр вакцинжуулалтыг эрчимжүүлж ажиллах нь хамгийн оновчтой алхам гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн удирдлагууд, тархвар судлаачид хэлсэн бололтой юм.
Үнэндээ өмнө нь вакцинжуулна гэдэг амлалтаар хулхидуулчихсан 26-р хорооны 30 гаруй мянган иргэдээс бусдад нь аятай сонсогдож байж юуны магад. Ингэхэд та, таны гэр бүл, танай, манай засаг удахгүй эхлэх урт удаан хөл хорионд үнэхээр бэлэн үү? Хорьж байхдаа вакцин яг хийхүү? Арай Ерөнхийлөгчид дэвших наснаас дээшхи насны ахмадуудад гээд хулхидчихгүй байгаа.
Д.Галт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ