ШШГЕГ-ын харьяа саатуулах байранд 119 тохиолдол батлагджээ

-ШШГЕГ-ын харьяа саатуулах байранд халдвар гарсан. Дотоодод халдвар гарснаас хойш хаана, ямар, ямар, хэдэн хорих ангид халдвар гарсан бэ? Агааржуулалт муу битүү орчинд, нэг дор хадвар авч байна гэсэн. Энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
Ж.Байгалмаа: ШШГЕГ-ын харьяа саатуулах байранд гуравдугаар сарын 23-нд анхны тохиолдол бүртгэгдсэн. Үүний мөрөөр хийсэн судалгаагаар тухайн байранд 119 хүн халдвар илэрсэн. Тухайн үед саатуулах байранд байсан хүмүүсийн 48 хувь нь гэсэн үг. Ер нь бол хаалттай орчинд халдвар гарсан тохиолдолд маш өргөн халдвар тархах эрсдэлтэй байдаг учраас өндөр хувьтай халдвар ирэрч байдаг. Тиймээс бид хаалттай орчинд халдварыг оруулахгүй, халдвар гарсан тохиолдолд маш яаралтай хариу арга хэмжээ авч, аль болох халдварт өртөхөөс сэргийлэхээр хариу арга хэмжэ авч байна. Одоогийн байдлаар бусад хорих ангид халдвар гараагүй байна.
-ГССҮТ, ЭХЭМҮТ, АӨСҮТ зэрэг томоохон эмнэлгүүд дээр халдвар гарсан. Одоогоор хэчнээн эмнэлэгт халдвар гараад байгаа вэ. Эмнэлгийн хэчнээн ажилтан халдвар авсан талаар тодруулна уу?
-Монгол Улсад нийт 46 эрүүл мэндийн байгууллагат халдвар гарсан байна. Эдгээр эмнэлэгт гуравдугаар сарын 28-ны байдлаар 326 эрүүл мэндийн ажилтан өртсөн байна. Эдгээр нь нийт өвчлөлийн 4.6 хувийг эзэлж байна. ДЭМБ-ын хийсэн тооцооллоор эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын дунд эзлэх халдварын хувь ойролцоогоор 12-14 хувьтай байдаг. Үүнтэй харьцуулбал Монгол Улсад харьцангуй бага байна. Гэсэн ч сүүлийн үед эрүүл мэндийн байгууллагат бүргэгдэх халдарын тоо нэлээд нэмэгдэж байна. Ялангуяа гуравдугаар сарын 22-оос хойш улс, хувийн хэвшлийн нийт 16 эмнэлэгт халдвар гарч, 32 эрүүл мэндийн ажилтан коровируст халдвар батлагдсан тохиолдол болсон. 326 эрүүл мэндийн ажилтны ойролцоогоор 70 хувь нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авсан, 30 хувь нь хүн амын дундаас халдвар асан байна. Эрүүл мэндийн ажилчид хүн амын дундаас халдвар авах нь сүүлийн үед нэмэгдэж байна. Энэ нь хүн амын дунд халдвар өргөн тархсан байгааг харуулдаг нэг үзүүлбэр байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ