Өмнөговь аймгийн зарим сумдын орох, гарах хөдөлгөөнийг хааж , тэг зогсолт хийлээ

Өнөөдөр /2021.03.31/ Өмнөговь аймгийн онцгой комисс хуралдаж, Гурвантэс, Сэврэй, Даланзадгад сумдын орох гарах хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ.
Тус аймгийн хэмжээнд уул уурхайгаас ээлж сольж ирсэн иргэдийг долоо хоног гэрт нь тусгаарлаж, халдварын шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.
Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Майнинг”, “SGS” компанийн уурхай ковид-19 халдвар тархаж голомт болжээ. Энэ талаарх мэдээллийг аймгийн удирдлага, онцгой комисс, компанийн зүгээс ихэд нууцалж байна.
Тодруулбал, уг уурхайд халдвар авсан иргэдийг тусгаарлаж, өнөөдөр нийслэл рүү ковид-19 шинжилгэээний хариу нь эерэг гарсан 20 хүнийг автобусаар авчирч байна. Мөн онгоцны буудал дээр тусгаарлагдсан 50-60 хүн байгаа аж.
Үлдсэн 40 хүн нэмж халдвар авсан нь батлагджээ.
Анх уурхайд 3-р сарын 26-ны өдөр сэжигтэй тохиолдол гарч шинжилгээ авсан байна. Эхний шинжилгээ батлагдсан ч уурхайн нийт ажилчдад мэдээлээгүй гэнэ. Ингээд 3-р сарын 28-ны өдөр гэхэд бүх ажилтнаас шинжилгээ авч дууссан бөгөөд уурхай нэгэнт голомт болсон нь тодорхой болсны дараа ажилтнуудад мэдэгдэж, өнөөдөр эхний 20 хүнийг Улаанбаатар луу зөөвөрлөжээ.
“Оюутолгой”-н өвчлөлийн тухайд 14 хоногийн хугацаанд өнөөдрийг хүртэл халдвар нэмж бүртгэгдээгүй учир тус уурхайгаас ээлж солих арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлсэн бол халдвар бүртгэгдсэн бусад сумдаас ээлж солих үйл ажиллагааг хийхгүй байхаар шийдвэрлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ