Амиа алдсан цэргийн ар гэрт 5 жилийн цалинтай тэнцэх нөхөн төлбөр өгнө

Хугацаат цэргийн алба хаагч харамсалтайгаар амь насаа алдсантай холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд мэдээлэл өглөө.Мөн Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн дарга С.Батболдыг ажлаас нь чөлөөллөө.
ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг:
Цэрэг зодож аминд нь хүрсэн салааны дарга Г-г Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Цаашид ийм зүйл гаргахгүйн тулд Хуурай замын цэргийн ангийн бусад албан тушаалтнуудыг шалгаж, цэргийн алба хаагчдад ёс зүйн сургалт оруулна.
Байлдагч Б-г нас барсан үндэслэлээр хуулийн дагуу ар гэрт нь таван жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болон оршуулгын зардлыг Зэвсэгт хүчний жанжин штабаас өгнө.
Бриагдын генерал:
Зэвсэгт хүчний жанжин штабаас гүн эмгэнэл илэрхийлье.
Анги бүрэлдэхүүнээрээ амарч байсан ба үлдсэн бүрэлдэхүүн харуул манааны үүрэг гүйцэтгэж байсан. Өнөөдөр хэрэг болоод маргааш нь таслан зогсоох боломж алга. Боломжит аргаа хэрэглэж таслан зогсоох тал дээр ажиллаж байна. Харамсалтай нь үр дүн сайн гарахгүй байна.
Хуурай замын цэрэг нь ганцхан намрын цэцэг татлагатай. Саяны асуудал офицер цэрэгтэй харьцсан үйлдэл. Зүй бус харьцаа гардаггүй ангиуд бий. Харин гараад байгаа газруудыг таслан зогсооно.
Цэргийн ангид архидалт байх ёсгүй. Хугацаат цэргийн алба хаагчдын байранд камертай. Шаардлагатай бол цагдаагийн байгууллагаас бичлэгийг гаргаж болно. Гэхдээ бүх газрыг камержуулах боломжгүй байна.
Хүний сэтгэхүйд байгаа зүйлийг арилгахгүй л бол энэ ёс бус зүйлийг зогсоох хэцүү. Гарсан гэмт хэрэгтэй тэмцээнд үр дүнд хүрэхгүй байгааг ойлгож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ