МУИС сургалтын үлдэгдэл төлбөр төлөх хугацааг хойшлууллаа

Монгол Улсын их сургуулийн захирлын 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн А/17 тоот “Сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” тушаалд

  • Суралцагч сонгосон багц цагийн төлбөрийн 50-аас доошгүй хувийг төлж хичээл баталгаажуулалт хийнэ.
  • Суралцагч үлдэгдэл төлбөрийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулна. Хэрэв дурдсан хугацаанд сургалтын төлбөр төлж барагдуулахгүй бол хичээлийг цуцлахаар заасан.

Гэхдээ коронавируст /COVID-19/ цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл, суралцагчдаас гаргаж буй хүсэлтийг үндэслэн сургалтын үлдэгдэл төлбөр төлөх хугацааг 2021 оны тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан талаар МУИС-ийн Захиргаанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ