24 цагт 20489 хүнээс шинжилгээ авахад 394 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ-наас КОВИД-19 халдварын шинэ мэдээллийг хүргэж байна.
Өчигдөр улсын хэмжээнд 20,489 хүний сорьцод шинжилгээ хийхэд 394 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн COVID-19-ийн нийт тохиолдол 8,841 боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 150 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 5,070-д хүрээд байна. Энэ нийт тохиолдлын 57 хувийг эзэлж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ