Шүлсээр өгөх ковидын шинжилгээ үнэ төлбөргүй бөгөөд хариу нь 2-3 цагийн хугацаанд гарна

   Ковидын шинжилгээ өгөх гэж хэдэн цаг дугаарлаж, нулимсаа гартал хамраа ухуулдаг цаг нэгэнт өнгөрч байна. Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс Ковидыг илрүүлэх дотооддоо үйлдвэрлэсэн оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ. Оношлуурын мэдрэх чанар өндөр байгааг судалгааны явцад тогтоогджээ. Энэ талаар АШУҮИС-ийн багш Г.Чимэдлхамсүрэн дараах мэдээллийг өглөө. “Монгол эрдэмтдийн бүтээсэн уг оношлуурын сав нь таван мл багтаамжтай. 

  Вирус тээвэрлэгч улаан өнгийн шингэнтэй. Үүнийг ашиглан сараас дээш хугацаанд сорьцыг тээвэрлэх боломжтой. Одоогоор манай улс 4000 оношлуурын нөөцтэй байгаа. Оношлуурын алдааны магадлал хоёроос таван хувьтай. Иргэд бүртгүүлэх хэсэгт бүртгүүлснээр шинжилгээгээ өгөх боломжтой. Шинжилгээг бүх насны, ямар ч өвчтэй хүн өгч болох юм. 

  Урьдчилан цаг авах шаардлагагүй, үнэ төлбөргүй юм. Нэг хүн шинжилгээ өгөхөд тухайн хүний шүлсний гарах хэмжээнээс нь хамаарч гурваас таван минут шаардагдана. Шүлсээр шинжилгээ өгснөөр иргэд өөр өөртөө үйлчилж, эмчийн биед хүрэхгүй байх давуу талтай бөгөөд эмнэлгийн ажилтнуудын халдвар авах эрсдэл буурна” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ