ХСҮТ-ийн хоёр тасгаас коронавирус илэрч, ойрын хавьтлын эмч ажилчид ажил дээрээ тусгаарлагдан ажиллаж байна

Өнөөдрийн байдлаар Хавдар судлалын үндэсний төвийн 11 эмч ажилтан, 5 өвчтөнөөс коронавирусийн халдвар илэрч, хоёр тасагт тусгаарлалт хийжээ. Ойрын хавьтал болж ажлын байр нь дээрээ тусгаарлагдаж байгаа эмч ажилчдын нөхцөл байдлын талаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүгээс тодрууллаа. 
 -Ковид-19 цар тахлын үед ХСҮТ яаж ажиллаж байгаа вэ?  
-Ерөнхийдөө бол эмч ажилчдын нөөц их шавхагдаж байна. Тийм ч учраас нэгдүгээр хавьталд орсон ариутгалын багийн эмч ажилчдаа тэрхүү тасагт нь тусгаарлан ажлуулж байна.  Туяаны техникчдээ тэнд нь тусгаарлаж ажлуулж байна. Өвчтөнүүдээ нэгдүгээр хавьталд орсон ч гэлээ тасагт нь тусгаарлаж туяа эмчилгээгээ үргэлжлүүлж байна. Тухайлбал өдрийн цагаар сөрөг хүмүүсийгээ авчихаад, оройн цагаар нэгдүгээр хавьтал болсон хүмүүст эмчилгээ үзүүлж байгаа.     
-Өнөөдрийн байдлаар ХСҮТ-өөс хэдэн хүнд коронавирус илэрсэн бэ? 
 -Нийтдээ 11 эмч ажилчдаас коронавирус илэрсэн. Тэдний нэгдүгээр хавьтал нь тоймгүй олон байгаа. Мөн таван өвчтнөөс коронавирус илэрсэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ