831 хүний шинжилгээнд коронавирус илэрч, нэг хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 831 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 11651 болж байна. 731 нь Улаанбаатарт, 99 нь орон нутагт, 1 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Орон нутгийн халдварыг тодруулбал,

  • Дархан-Уул аймаг 12,
  • Эрдэнэт 2,
  • Сэлэнгэ 8,
  • Булган 3,
  • Хөвсгөл 1, 
  • Архангай 10, 
  • Баянхонгор 3, 
  • Төв аймаг 17, 
  • Ховд 27, 
  • Дорноговь 1, 
  • Сүхбаатар 7, 

Ингэснээр дотоодын халдвар 11651, 

Зөөвөрлөгдсөн тохиолдол 427, 

Улаанбаатарын халдвар 9637, 

Аймаг, орон нутгийн халдвар 2014 болж байна.

Сүүлийн 24 цагт 79 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 6010 боллоо. 

Нийт 2480 хүн эмчлэгдэж байгаагаас 2130 нь хөнгөн, 279 нь хүндэвтэр,  60 нь хүнд, 11 нь маш хүнд байна.

Нэг хүн нас барсан харамсалтай мэдээ байна." гэлээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ