Гэрийн тусгаарлалтад орсон иргэдэд халууны шил, эм, витамины багц олгож эхэллээ

Шадар сайдын шийдвэрийн дагуу ЭМЯ, ХӨСҮТ-өөс гэрийн тусгаарлалтад орсон иргэдэд халуунаа хэмжиж өрхийн эмчдээ мэдэгдэх зорилгоор халууны  шил, халдварын эсрэг болон халуун бууруулах парацетамол эм, дархлаа сэргээх витамины багцыг олгож эхэлжээ. 

Хэрвээ та өөрийгөө ойрын хавьтал болсон гэж үзэж байгаа бол хамгийн түрүүнд өөрийгөө тусгаарлахыг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа зөвлөсөн. Тэрбээр "Аль болох нийтийн тээврээр зорчихгүй байх, амны хаалтаа зүүх, /давхарлаж зүүж болно/,  мөн гэртээ гэрийнхнээсээ өөрийгөө тусгаарлаарай" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ