Таваар бэлтгэлийн 'Жишиг сум' байгуулж эхэллээ

Дээрх ажлын хүрээнд Хөдөө аж ахуйн бирж эхний ээлжид Баян-Овоо сумын 30 иргэнийг мэргэшсэн таваар бэлтгэгч болгох ажлыг нутгийн удирдлагатай хамтран зохион байгууллаа. Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Овоо суманд “Жишиг сум” байгуулахаар болж, стандартын дагуу ямаа самнах, ноолуур бэлтгэх, таваар бэлтгэгч сургах нийт 3 удаагийн танхимын сургалт зохион байгуулсан юм. Сургалтад тус сумын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний гишүүд, дөрвөн багийн 21 аравтын ахлагч, гишүүд болон Засаг даргын тамгын газар, хөдөө аж ахуйн ажилчид, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 150 гаруй иргэн хамрагдлаа. Улмаар Баян-Овоо суманд 30 иргэнийг чанар стандартын дагуу ямаа самнах, ноолуур бэлтгэх мэргэшсэн таваар бэлтгэгчээр бэлдсэн юм.
Түүнчлэн Баян-Овоо сумын Сүмбэр багийн 85, Дэлгэрхаан багийн 50, Наран багийн 25, нийт 160 малчин өрхийн малын хотонд нь таваар бэлтгэгч нарын хамт сургалт зохион байгуулж ажиллалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ