ЭМЯ:575 хүнээс коронавирусийн халдвар илэрч,4 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 185 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 6912 болсон сайхан мэдээ байна. Өнгөрсөн 24 цагт коронавируст халдварын 575 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 12226 боллоо. Мөн өнгөрсөн 24 цагт Ковид-19 халдварын улмаас 4 хүн нас барж, нас баралт 17 болж нэмэгдэж байна. Ингэснээр сүүлийни 4 хоногт найман хүн нас барлаа, маш харамсалтай байна.

Шинээр бүртгэгдсэн халдварын 596 нь дотоодын халдвар байна. Дотооодын халдварын тоо 1168 болж байна. Харин зургаа нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Ингэснээр эмнэлгээс улбаатай  халдвар 71 боллоо.

Өнгөрсөн 24 цагт бүртгэгдсан халдварын 456 нь Улаанбаатарт бүргэгдэж, нийслэлийн өвчлөл 10.093, орон нутагт 113 тохиолдол батлагдаж, халдвар 1700 хүрлээ.

Коронавируст халдварын шинэ тохиолдол Улаанбаатарын бүх дүүрэг, хороо, хэсгүүдэд өдөр бүр бүртгэгдэж байгаа. Тиймээс Улаанбаатарын халдварыг дүүрэг, хороодоор нь ялгахаа байсан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ