Б.Буянтогтох: Нас баралт цаашдаа нэмэгдэх эрсдэл үүсээд байна

ЭМЯ-ны өнөөдрийн хурлаар ЭМЯ-ны Эмнэлгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох өдөр тутамд батлагдсан тохиолдол нэмэгдэхийн хэрээр нас баралтын тоо эрс нэмэгдэх хандлагатай байгааг хэллээ.

Тэрбээр "Дэлхий дахинд нас баралт 2,2 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нас баралт 0,13 хувь байна. Дэлхийн дунджаас бага байгаа хэдий ч өнөөдөр нэн хүнд өвчтөний тоо 7 дахин өссөн байгаа нь нас баралт цаашдаа нэмэгдэх хандлагатай байна гэсэн дохио өгч байна. Бүх зүйл өөрийн хэмжээндээ тулаад зогсоно. Гэхдээ заавал эцэст нь тулгаж байж шийдвэр гаргаж болохгүй гэж бодож байна. Одоогоор эмнэлгийн ажилчид маш өндөр ачаалалтай ажиллаж байна." гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ