ЭМЯ: 831 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 831 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 15014 болж байна. 765 нь Улаанбаатарт, 66 нь орон нутагт бүртгэгдээд байна. Орон нутгийн халдварыг тодруулбал,
- Ховд 4,
- Дархан 5,
- Эрдэнэт 2,
- Булган 1,
- Архангай 14,
- Баянхонгор 1,
- Сэлэнгэ 7,
- Хэнтий 5
- Төв 11,
- Чойр 10,
- Өвөрхангай 1,
- СҮхбаатар 4,
- Дорнод 1
Ингэснээр дотоодын халдвар 14464,
Эмнэлгээс шалтгаалах халдвар 74,
Зөөвөрлөгдсөн тохиолдол 428,
Улаанбаатарын халдвар 12557,
Аймаг, орон нутгийн халдвар 1907 болж байна.
Сүүлийн 24 цагт 284 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 9159 боллоо.
Нийт 2583 хүн эмчлэгдэж байгаагаас 1886 нь хөнгөн, 459 нь хүндэвтэр, 114 нь хүнд, 24 нь маш хүнд байна.
Хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр нас барсан хүний тоо 22 болж байна. 42 настай эрэгтэй. 91 настай эмэгтэй." гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ