Цаг агаарын аюулт үзэгдлээс сэргийлж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхаарууллаа

Өнөөдөр/2021.04.11/ Төв аймгийн нутаг, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговийн нутаг, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэн, шороон шуурга шуурна гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Иймд иргэд:
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
- Цас орох нутгуудаар хальтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааран тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ