Мананцарт халдваргүйтгэлийг БЗД-т хийжээ

Мананцарт халдваргүйтгэлийн хоёрдугаар ээлжийн хүрээнд өнгөрөгч бямба гарагт Баянзүрх дүүрэгт гүйцэтгэжээ.
Халдваргүйтгэлийг дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа Олон улсад хэрэглэж буй Жавельон халдваргүйтгэлийн бодисоор орон сууцны дундуур, хүүхдийн тоглоомын талбайд, амарч зугаалдаг цэцэрлэгт хүрээлэнд, автобусны буудалд болон бусад хүн ихээр төвлөрдөг эрсдэл бүхий цэгүүдэд тогтмол хийж байна хэмээн УБЗАА-аас мэдээллээ.
Мананцарт халдваргүйтгэлийн эхний ээлжээр Улаанбаатар хотын нийт 10.6сая м.кв гудамж талбайг 11 өдөр халдваргүйтгэсэн байна.






СЭТГЭГДЭЛ БИЧИХ