С.Эрдэнэбат НДШ-ийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэн талбай тойрон алхаж байна

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Нийгмийн даатгалыг шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцэн өнгөрсөн лхагва гарагт Төв талбайд суулт хийсэн. Тэрбээр эсэргүүцлээ өнөөдөр ч үргэлжлүүлж байна.

МҮЭХ-ноос энэ сарын 6-ны өдөр Засгийн газарт хандан НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 он царцаах шаардлага хүргүүлсэн. Холбооны удирдлагууд "Шаардлагыг хүлээн авахгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжинэ" хэмээснийхээ дагуу тэрбээр суулт хийж эхэлсэн. Гэхдээ хөл хорионы үед жагсаал, суулт хийхийг хориглосон тул өнөөдөр тэрбээр талбайг тойрон алхаж байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ