Л.Энхсайхан: Улсын хэмжээнд сэхээний 385 ор байгаагаас 300 дахь ор руугаа орсон

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан дараах мэдээллийг өглөө. 

"Хөл хорио тогтоогоод халдварын тоо шууд буурахгүй. Шинж тэмдэг нь ил биш байсан хүмүүсийн нууц хугацаандаа байсан нь илэрдэг. Халдварын тохиолдлын тоо нэмэгдэх тусам хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Энэ нь халдвар аваад хүндрэхээс сэргийлж, самбаачлах хугацааг эмнэлгийн ажилтнуудад өгч байгаа боловч архаг хууч өвчтэй хүмүүс туссан  тохиолдол маш хурдан хугацаанд хүндэрч, нас барах тохиолдол их байна.

Өдгөө Монгол Улсын хэмжээнд  эрчимт эмчилгээний  385 ор байгаагаас 300 дахь ор руугаа орж байна. Нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс хөл хорионы үед гэртээ байж, сэргийлэхгүй бол гэрийнхэндээ халдвар тараах, нэн ялангуяа настай хүмүүс, хууч өвчтэй хүмүүс хүндрэх бүр цаашлаад залуу хүн ч хүндрэх тохиолдол их байна" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ