Дэлгүүрүүдэд архи худалдаж байгаа эсэхийг шалгажээ

Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллаа.
Шалгалтын явцад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй зөрчлийг газар дээр нь арилгуулан, захирамж зөрчин үйл ажиллагаа явуулж байсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Номин худалдааны төвийн 1 давхарт байрлах REMAX гар утасны дагадлах хэрэгслийн лангуу, 10-р хорооны иргэний дугуй засвар, 5-р хорооны иргэн Н-ийн түц, 13-р хороо Анар жимсний ТҮЦ зэрэг 4 иргэний үйл ажиллагааг зогсоолоо.
Коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр 8 төрлийн зөвлөмж, сэрэмжүүлэг мэдээллийг гарган цахим сүлжээгээр түгээж, аж ахуй нэг байгууллага, иргэнд зурагт сэрэмжүүлэг хүргүүлэн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ