Самарт явсан 22-46 насны зургаан хүн угаартаж нас баржээ

Самар түүхээр явсан иргэд автомашины тэвшин дээр унтаж байхдаа угаартаж нас баржээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл-5-р багийн нутаг дэвсгэрт энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 14.30 цагийн үед зургаан хүн угаартаж, нас барсан тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиход, тус багт оршин суух 22-46 насны Т, Г, Ү, О, Х, М нар бүхээгтэй /битүү/ машины тэвшин дээр унтаж байгаад угаартаж нас барсан байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, тухайн үед гадаа унтаж байсан болон автомашины жолооч нар угаартаагүй байна. Хэргийг тус сумын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ