Зургаан настнуудыг наймдугаар сард бүртгэнэ

2021-2022 оны хичээлийн жилд 2015 оны нэгдүгээр сарын 01-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настангууд сургуульд элсэнэ. Тэднийг төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд элсүүлэх бүртгэлийг ирэх наймдугаар сард цахим болон уламжлалт хэлбэрийг хослуулан зохион байгуулан гэдгийг Боловсролын шинжлэх ухааны яамнаас өнөөдөр мэдээллээ.
Бүрдүүлэх материал:
-Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувилбар болон хуулбар
-Эцэг эх болон асран хамгаалагчийн үнэмлэх хуулбарын хамт
-Хүүхдийн 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
-Шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг авчирна.
-Шаардлагатай тохиолдолд УБЕГ-ын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ.
Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ