ЭМЯ: 1220 хүнээс халдвар илэрч, хоёр хүн ковидын хүнд хэлбэрээр өвчилж нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 1220 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 17823 болж байна. 1094 нь Улаанбаатарт, 114 нь орон нутагт, хоёр нь эмнэлгээс шалтгаалах халдвар, зөөвөрлөгдсөн 10 тохиолдол байна. Орон нутгийн халдварыг тодруулбал,
- Ховд 15,
- Эрдэнэт 11,
- Архангай 26,
- Сэлэнгэ 10,
- Төв 21,
- Өвөрхангай 4,
- СҮхбаатар 11,
- Булган 2
- Чойр 1,
- Дархан 6,
- Увс 2,
- Дундговь 3,
- Дорноговь 2,
Ингэснээр дотоодын халдвар 17260,
Эмнэлгээс шалтгаалах халдвар 77,
Зөөвөрлөгдсөн тохиолдол 428,
Улаанбаатарын халдвар 15085,
Аймаг, орон нутгийн халдвар 2175 болж байна.
Сүүлийн 24 цагт 366 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 10823 боллоо.
Нийт 2804 хүн эмчлэгдэж байгаагаас 1974 нь хөнгөн, 652 нь хүндэвтэр, 138 нь хүнд, 40 нь маш хүнд байна.
Хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр нас барсан хүний тоо 29 болж байна. 44 настай, 49 настай эрэгтэй байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ