Б.Сүндэръяа:Ц.Анандбазар 2020 оны сонгуулиар миний амьдралыг юу ч үгүй болтол эргүүлсэн

Иргэн Б.Сүндэрьяа буюу Сүнээ хүчирхийллийн хэргийн асуудлаар Цагдаагийн ерөнхий газарт гомдол гаргахаар өмгөөлөгчийн хамт ирлээ. Үйл явдлыг шууд дамжуулж байна.

Б.Сүндэръяа "Би анх 2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй танилцсан. Түүнээс өмнө манай найзаар дамжуулан надтай уулзуулж өгөхийг хүссэн юм байна лээ. Би өнөөдөр энэ өргөдлийг өгөөд зогсохгүй цаашид ч олон өргөдөл өгнө. Тэр бүрийг олон нийтэд зарлах боломжгүй байгаа тул хуулийн байгууллагад хандсан өргөдөл дээрээ тодорхой бичнэ. 

УИХ-ын Ц.Анандбазар гишүүнтэй холбоотойгоор надтай 1000 гаруй эмэгтэй холбогдсон. Ийм зүйл болно гэж төсөөлөөгүй байсан. Өмнө нь намайг сүрдүүлдэг байсан бол одоо тохиролцохыг санал болгож байгаа. Би хэзээ ч тохиролцохгүй. 2020 оны сонгуулиар миний амьдралыг юу ч үгүй болтол эргүүлсэн. Надад бүх нотлох баримт бий" гэж сэтгүүлчдэд ярилцлага өглөө. 

Өмгөөлөгч Н.Батсүх:

-Манай үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, амь нас, бэлгийн халдашгүй байдлын эрх зөрчигдсөн. Үүнд Ц.Анандбазар гишүүн холбоотой. Тиймээс гурван асуудал дээр гомдол гаргасан. Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгаар бүлэгт заасан эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан, 12 дугаар бүлэгт заасан бэлгийн халдашгүй байдалд халдан довтолсон, 13 дугаар зүйлд зааснаар өөрт болон бусад хүмүүст заналхийлэл учруулсан зэрэг асуудлаар гомдол гаргаж байгаа.  Энэ гомдол нь зөвхөн Б.Сүндэръяагийн асуудал биш. Үүний цаана олон охидын асуудал байгаа болохоор хууль шүүхийн байгууллага үнэн зөвөөр шийдэж өгнө гэж найдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ