Явган хүний хөдөлгөөнийг хязгаарлах АЛБАН ШИЙДВЭР гараагүй

Хатуу хөл хорионы өдрүүдэд автомашин болон явган хүний хөдөлгөөн их байгаа тул хөл хориог чангатгаж, явган хүний хөдөлгөөнийг 06:00-08:00, өдрийн 16:00-18:00 цагуудаас бусад цагт бүрэн хязгаарлах шийдвэр гаргасан талаар Баянзүрх дүүргийн Онцгой комисс мэдээлснийг эх сурвалж болгон хүргэсэн билээ.
Тэгвэл хэсэг хугацааны дараа тус дүүргийн Онцгой комисс дээрх мэдээлэлтэй холбогдуулан ЗАЛРУУЛГА гаргалаа. Явган зорчигчдын хөдөлгөөн хязгаарлах тухай агуулгатай өмнөх мэдээг залруулж уншина уу.
ЗАЛРУУЛГА
Хөл хориог чангаруулж явган хүний хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАХААР боллоо" гэх утга бүхий мэдээлэл нь УОК, НОК-оос гарсан албан ёсны шийдвэр биш бөгөөд албажаагүй, албан ёсны биш шийдвэрийг цацсандаа нийт иргэдээсээ уучлал хүсэе!
Иргэд та бүхэн үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдынхаа тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, хорио цээрийн дэглэмээ баримтлан бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.
Дор бүрнээ хариуцлагатай байж хайртай бүхнээ хамгаалцгаая! Сайхан цагийн төлөө хамтдаа хичээе.
Эх сурвалж: БЗД-ийн Онцгой комисс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ