Шинжааны Жангарч Батаа 35 бүлгийг гурван өдрийн турш түгдрэлгүй хайлж дэлхийд 3-р байранд орлоо

Шинжааны Батаа гэдэг монгол хүн “Жангар”-ын 35 бүлгийг гурван өдрийн турш 21 цаг гацаж түгдрэлгүй хайлсан амжилтаараа Жангар хайлагчдын дэлхийн амжилтын гуравдугаарт бичигдлээ. БНХАУ-ын ШУӨЗО-ны Хар-Ус хотын монгол үндэстэний Тавилхайт сумын харъяат Батааг ӨМИС-ын Жангар судлалын төвийн хээрийн судалгааны багийнхан 2018 оны наймдугаар сарын 25-27-ны өдөр сурвалжлахад Жангарын “Догшин шар Гүргийн бүлэг”-ийг 3:20 цаг хайлж өмнөх амжилтыг шинэчилж байсан юм байна. Жангарч Батаа өмнө нь ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан технологийн хэвлэлийн хорооны урилгаар Жангарын 56 бүлгийг 85 цагийн турш цээжээр хайлж цөөн тоот үндэстний соёлыг аврах, хамгаалах ажилд үнэтэй хувь нэмэр оруулж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ