Коронавируст халдварын 1107 шинэ тохиолдол бүртгэгдэж, 6 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт 1107 хүнээс халдвар илэрсэн байна. Тодруулбал нийслэлд 1020, орон нутагт 84 хүн халдвартай нь батлагджээ. Мөн эрүүл мэндийн 3 ажилтан шинээр халдвар авчээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол 19672 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 406 хүн эдгэрч, эмнэлгээс гарч нийт 11044 хүн эдгэрээд байна. 

  Орон нутгийн халдварыг тодруулбал,

  • Ховд 7, 
  • Дархан 4,
  • Эрдэнэт 12, 
  • Архангай 19, 
  • Сэлэнгэ 3, 
  • Төв 17, 
  • СҮхбаатар 2, 
  • Увс 3,
  • Дундговь 8,
  • Хэнтий 2,
  • Баянхонгор 2,
  • Дорнод 1,

Ингэснээр дотоодын халдвар 19106, 

Эмнэлгээс шалтгаалах халдвар 80,

Зөөвөрлөгдсөн тохиолдол 438, 

Улаанбаатарын халдвар 16799, 

Аймаг, орон нутгийн халдвар 2345 болж байна.

Сүүлийн 24 цагт 406 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 11044 боллоо. 

Нийт 3025 хүн эмчлэгдэж байгаагаас 2048 нь хөнгөн, 723 нь хүндэвтэр,  201 нь хүнд, 53 нь маш хүнд байна.

Зургаан хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр нас барсан хүний тоо 37 болж байна. Тодруулбал,

4 сарын 13-нд онош батлагдсан 34 настай эрэгтэй ковидын хүндрэлээр,

4 сарын 6-нд онош батлагдсан 49 настай эрэгтэй нэн хүнд хэлбэрээр,

4 сарын 7-нд онош батлагдсан 76 настай эмэгтэй нэн хүнд хэлбэрээр,

4 сарын 12-нд онош батлагдсан 64 настай эмэгтэй нэн хүнд хэлбэрээр,

3 сарын 15-нд онош батлагдсан 58 настай эрэгтэй нэн хүнд хэлбэрээр,

4 сарын 12-нд онош батлагдсан 62 настай эрэгтэй Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаад нэн хүнд хэлбэрээр нас барсан" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ