Б.Буянтогтох:Хүндэвтэр, хүнд, нэн хүнд хүний тоо нэг сарын өмнөхтэй харьцуулахад 28-30 дахин нэмэгдсэн

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох
Тэрбээр "Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна. Хүндэвтэр, хүнд, нэн хүнд хүний тоо нэг сарын өмнөхтэй харьцуулахад 28-30 дахин нэмэгдсэн. Энэ нь эмнэлгийн ачааллыг 10-аас дээш хувиар нэмэгдүүлж байна.
ЭМЯ, НЭМГ, УОК хамтраад ор дэлгэх ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд хүний нөөцийн хувьд нэлээд төвөгтэй байдал үүслээ. Амьсгалын аппарат улсын хэмжээнд хангалттай байгаа ч түүнийг ажиллуулдаг хүний нөөц хомсдолд орж байна.
Уушиг орлуулагч ECMO аппарат Нэгдүгээр эмнэлэг дээр нэг байсан. Сая дахин нэг ирснийг Цэргийн төв эмнэлэгт суурилуулж байна. Энэ сарын сүүлээр дахиад нэг ирэх бөгөөд гуравдугаар эмнэлэгт суурилуулна. Халдвар бүх нийтэд тарчихсан, хаанаас ч оншлогдож болно. Халдвар таны хажууд байгаа учраас хөл хориог ухамсартайгаар чандлан мөрдөх хэрэгтэй" хэмээн ярилаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ