ПСР шинжилгээ авч буй цэгүүдийг танилцуулж байна

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох иргэд болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. Мөн дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ. Шинжилгээний цэгүүд: -Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль, -Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль, -Баянгол дүүргийн 13 дугаар сургууль, -Хан-Уул дүүрэг Буянт-Ухаа спортын ордон, -Сонгинохайрхан дүүрэг 5 шарын Номин агуулахын гадна талбай, -Баянзүрх дүүрэг “Тэнгэр” плаза гадна талбайд ажиллаж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэлх хугацаанд eruul.gerege.mn сайтаас шинжилгээний цаг авсан иргэдийн цагийг цуцалсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ