Хөшөө, дурсгалт газруудыг нөхөн сэргээн, засварлаж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Хөшөө дурсгалт зүйлсийг сэргээн засварлах, арчлалт хамгаалалт орчны тохижилтын ажил”-ын хүрээнд ХУД 15 дугаар хороо Махатма Ганди хөшөө, БГД 19 дүгээр хороо Чингүнжавын хөшөө, ЧД 4 дүгээр хороо Хэлмэгдэгсдийн хөшөөнүүдийн суурь болон орчны тохижилтыг сэргээн засварлах ажлыг эхлүүлээд байна.

Засварын ажлын хүрээнд Махатма Гандигийн хөшөөний орчмын 60м2 явган зам, 14.2 м2 суурийн чулуун хавтанг бүрэн буулгасан. Хөшөөний суурь болон явган замын доод тал бүхэлдээ усанд автаж ялзмагтаж намгархаг хөрстэй болсон байсан тул хөрсийг бүхэлд нь хуулж хатааж нягтаршуулж, хөшөөний өндөршилт, түвшинг тааруулж, даацийн суурь хийхээр ажиллаж байна.
Тус албанаас уг ажлын өмнө Сүхбаатарын хөшөө орчим, Удирдлагын академийн урд байрлах Эрдэмд шамдагтун хөшөөнүүдийг тохижуулж сэргээн засварласан бөгөөд бусад жижиг баримлуудын бүрэн бүтэн байдлыг тогтмол анхаарч нөхөн сэргээх, засварлахад анхааран ажиллаж байна.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

СЭТГЭГДЭЛ БИЧИХ