ХЭҮК: Эрх бүхий албан тушаалтнууд товчоон дээр амиа алдсан иргэний амьд явах эрхийг зөрчсөн

Ингэхдээ "Эрүүл мэндийн хувьд зайлшгүй шалтгааны улмаас Улаанбаатар хотод эмчлүүлэхээр ирсэн иргэнийг шинжилгээнд хамрагдаагүй гэсэн шалтгаанаар олон цаг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр саатуулсны улмаас иргэн эрүүл мэндийн тусламж авч чадалгүй амь насаа алдсан нь Монгол Улсын нэгдэн орсон Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай пактын 12 дугаар зүйлийн “...өвчилсөн тохиолдолд эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх, сувилах нөхцөлийг бүгдэд бий болгох...” гэж заасныг зөрчсөн байна. Хөл хорионы үед зөвхөн нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс хуулийн дагуу хязгаарлалт хийж болох хэдий ч энэхүү хязгаарлалт нь хүний амь насанд хүрсэн, хэр хэмжээнээсээ хэтэрсэн хязгаарлалт болж, хүнд өвчтэй хүнд гарцаагүй шаардлагатай байгаа яаралтай түргэн тусламж, эмнэлгийн үйлчилгээг үзүүлээгүйн улмаас иргэний амь нас хохирчээ. Иймд эрх бүхий байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалан хүний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх, улмаар амьд явах эрх зөрчигдсөн байна" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ