ХХААХҮЯ: Манай улс жилд 330 сая өндөг хэрэглэдэг

 Манай улсад 2010 онд хамгийн их буюу 30 гаруй  шувууны аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байжээ. Харин энэ тоо буурч одоогийн байдлаар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа есөн аж ахуйн нэгж л байгаа юм байна. 
   Улсын хэмжээнд жилд 330 сая ширхэг өндөр хэрэглэдэг бөгөөд үүний 52 хувийг дотооддоо, 48 хувийг ОХУ-аас импортоор оруулж ирдэг гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. 
   Хэдийгээр дотооддоо үйлдвэрлэх өндөгний хэмжээ өсөж байгаа ч үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжих шаардлага бий болжээ. Тиймээс Засгийн газраас боловсруулан УИХ-д өргөн барьсан хөдөө аж ахуйн зориулалттай тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх агуулгатай хуулийн төсөлд шувууны аж ахуйг дэмжих зохицуулалт оруулсан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ